today: Өнөөдөр болох үйл явдал, арга хэмжээ

               
2022-03-31 0

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛУУДЫН МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА:

9.00 цагт “Корпорейт” зочид буудалд “Монгол орны Борцгор хотон шувууг хамгаалах үйл ажиллагааны төлөвлөгөө”-г боловсруулах хэлэлцүүлэг болно. Утас: 88315011

9.00 цагт БОАЖЯ-ны гадна талбайд иргэн Б.Цэгмэд ураны сөрөг нөлөөнөөс үүдэн мал ургийн гажигтай төллөж байгаа тухай баримтыг олон нийтэд танилцуулна.

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

11.00 цагт Ардчилсан намын төв байрны 5 давхарт тус намын 4/11 мэдээллийн цаг болно. Утас: 91000017

Холбоотой мэдээ