
АН-ын даргын сунгааг ирэх сард зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ асуудлаар АН-ын дарга С.Эрдэнэ мэдэгдэл хийлээ.
Тэрбээр “АН-ын нэрийг барьсан, манай намыг төлөөлөх эрх зүйн чадваргүй этгээдүүд АН-ын нэрээр АН-ын даргын сунгаа хийх талаар хууль бус зүйл зарлаж байна. Төрт ёсны хууль ёсыг дээдэлдэг зарчмыг уландаа гишгэн Ерөнхийлөгч асан хүн болон УИХ-ын гишүүн хоёр этгээд энэ хууль бус үйл ажиллагаанд оролцож байгаад харамсаж байна. Энэ бол гэмт үйлдлийнхээ халхавч болгон АН-ыг ашиглах гэж байгаа үйлдэл.
Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай холбоотой олон асуудал бий. Хөгжлийн банктай холбоотой асуудлуудын 50-иас илүү хувь нь төмөр замтай холбоотой буюу Х.Баттулгатай холбоотой асуудлууд юм. Х.Баттулга 16 жил МоАХ-г унтуулсан. Одоо АН-ыг унтуулах гэж байна. Үүнийг хэрхэвч зөвшөөрөхгүй” гэв.

0 cэтгэгдэлтэй