Дорноговь аймгийн нутгаар бороо оржээ

               
2022-03-15 0
ургийн эх сурвалж: MPA

Өнгөрсөн шөнө Дорноговь аймгийн Сайншанд, Дэлгэрэх, Эрдэнэ сумдад энэ жилийн анхны бороо орсон болохыг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Түүнчлэн өчигдөр зарим нутагт хүчтэй салхины аюултай үзэгдэл ажиглагдсан байна.

Говь-Алтай аймгийн нутгаар: салхины дундаж хурд секундэд 18-21 метр, зарим үед секундэд 20-28 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга, Ховд аймгийн нутгийн өмнөд хэсгээр салхины дундаж хурд секундэд 16-18 метр, зарим үед секундэд 20-26 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга.

Баянхонгор аймгийн нутгийн өмнөд хэсгээр салхины дундаж хурд секундэд 18-24 метр, зарим үед секундэд 19-29 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга.

Өмнөговь аймгийн нутгийн хойд хэсгээр салхины дундаж хурд секундэд 19-21 метр, зарим үед секундэд 20-25 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурч шуурч цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрчээ. Хүчтэй шороон шуурганы улмаас дөрвөн айлын гэр нурж, ашиглаж боломжгүй болжээ.

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхаарууллаа.

Холбоотой мэдээ