Сургуулийн хөлбөмбөгийн төслийг 170 сургуульд хэрэгжүүлнэ

               
2022-03-15 0
Зургийн эх сурвалж: MPA

Боловсролын ерөнхий газар Монголын Хөлбөмбөгийн холбоо хамтран ажиллахаар болжээ. Ингэснээр сургуулийн хөлбөмбөгийн төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлнэ.

Эхний хөтөлбөр болох “Football for School”-ийг Олон улсын хөлбөмбөгийн холбооны дэмжлэгтэйгээр 21 аймаг, 9 дүүргийн 170 сургуульд хэрэгжүүлэх юм байна.

Энэ нь хүүхэд, залуус аюул эрсдэлгүй, хүчирхийлэл дарамтгүй орчинд хамтдаа сурч, тоглох эрхээ эдлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой аж. Цаашид хөлбөмбөгийн ‘’Dream goal’’ болон футзалын “Дуулиан” тэмцээнүүдийг хамтран зохион байгуулах юм хэмээн БШУЯ-наас мэдээллээ.

Холбоотой мэдээ