
Зургийн эх сурвалж: MPA
Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооноос “Хуванцар хог хаягдлын эсрэг дэлхийн өдөр”-ийн талаар мэдээллээ.

Холбооны төлөөлөгчид “Иргэдээс 1 кг хуванцар хог хаягдлыг 500 төгрөгөөр худалдан авч дахин боловсруулах үйлдвэрийн тусламжтайгаар сав, хүлэмжийн хамгаалалтын тор зэргийг хийнэ. Орон нутгийн хог хаягдлыг нийслэлд авчрах ажлыг орон нутгийн идэвхтнүүд сум, аймгийн засаг дарга нартай хамтран зохион байгуулна. 2021 оны долоодугаар сард байгуулагдсан хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийг ашиглана” гэв.

0 cэтгэгдэлтэй