Т.Доржханд: Ерөнхий сайд танхимаа давхар дээлтэй гишүүдээр бүрдүүлэх эсэхээ өөрөө шийддэг болно

               
2022-03-15 0
Зургийн эх сурвалж: MPA

Өнөөдөр УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийлээ. Үүнтэй холбогдуулан хаврын чуулганаар батлагдах магадлалтай Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл өглөө.

Тэрбээр “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд дөрвөн том өөрчлөлт оруулах гэж байгаа. Дөрвөн зохицуулалтын нэг нь шаардлагатай бол Ерөнхий сайд өөрийн эрх мэдлийн дагуу 100 хувь дан дээлтэй, эсвэл давхар дээлтэй байхаа шийддэг болох юм.

Хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор Үндсэн хуулийн цэцэд хандсан. ҮХНӨ-ийг улс төрийн намын удирдлагууд дуу нэгтэйгээр дэмжиж байгаа. 2019 онд дутуу хийгдсэн зүйлсээ гүйцээх талаар бид бүгд санал нэгдээд байна. Тиймээс энэ хаврын чуулганаар ҮХНӨ-ийг батлах хэрэгтэй” гэв.

Холбоотой мэдээ