“Бид бүгд үхсэн” киноны тухай сонирхолтой баримтууд

               
2022-03-15 0

Сүүлийн жилүүдэд “Netflix” кино компани БНСУ-ын кино уран бүтээлчидтэй хамтран шинэ кино, цувралууд бүтээх болсноор азийн кино зах зээл хүрээгээ тэлж, тус компанийн ашиг орлого ч нэмэгдэх болсон.

Тухайлбал “Netflix”-т хамгийн их орлого нэмэгдүүлж, үзэлтээрээ тэргүүлсэн кино бол “Squit Game” юм. Өнгөрсөн жилийн есдүгээр сарын 17-нд нээлтээ хийсэн тус кино нь аравдугаар сар гэхэд 80.3 тэрбум долларын ашиг олсон байдаг. Тэгвэл үүний дараа шуугиан тариад буй шинэ кино бол “Бид бүгд үхсэн” гэх зомбитой цуврал юм.

Энэхүү цуврал нь олон шинэлэг санаа, жижиг элемэнт болон залуу жүжигчдийн бүрэлдэхүүнтэй гэдгээрээ олны анхаарлыг татаад буй. Ингээд 12 ангитай “Бид бүгд үхсэн” гэх сонирхолтой цувралын тухай баримтуудаас сонирхуулж байна.

Залуу жүжигчдийн бүрэлдэхүүн

All of Us Are Dead: How Netflix's Bleak Zombie K-Drama Ends | Den of Geek

“Бид бүгд үхсэн” цувралын зураг авалтыг кино нээлтээ хийхээс хоёр жилийн өмнө авсан бөгөөд тухайн үед гол дүрийн жүжигчид шинэхэн оюутан юмуу ахлах сургуулийн сурагчид байжээ. Тухайлбал, эмэгтэй гол дүрийг бүтээсэн Пак Жи Хү нь зураг авалт эхлэх үед 11-р ангийн сурагч байсан гэнэ. Тиймээс кино нээлтээ хийсний дараахан түүний цахим сүлжээндээ оруулсан бичлэг дахь төрх нь олон шүтэн бишрэгчдийг нь гайхшруулсан байдаг.

Харин эрэгтэй гол дүр Юүн Чан Ёонг нь дөнгөж ахлах сургуулиа төгсөж байсан аж. Зураг авалтын үеэр гоол дүрүүд хоорондоо маш дотно найзууд болсныг зураг авалтын багынхан нь хэлж байжээ.

Жинхэнэ найзаас амиа хичээгчийн дүрд

All of Us Are Dead: Everything to Know About Netflix's Korean Drama |  PEOPLE.com

“Squit Game” цувралд тоглосон дүрээрээ олны хайрыг татсан залуу жүжинчин И Юү Ми нь энэхүү цувралд амиа хичээсэн эсрэг дүрийг бүтээсэн нь хувь хүний жүжиглэх чадварыг нь илүүтэй баталсан хэрэг болсон байна. Тэрбээр алдарт “Squit Game” цувралд тоглохынхоо өмнө санхүүгийн хямралд орж, 24 цагийн дэлгүүрт цагийн ажилтан хүртэл хийж байсан тухайгаа хуваалцсан байна.

Сайн жүжигчин ба дуучин

Найруулагч И Жэ Гю нь тус цувралын гол дүрүүдийн нэг болох Ли Жэ Хюг цувралд зориулан дуу хийхийг санал болгосон байна. Залуу жүжигчин өөрийн “Youtube” сувагтаа зохиосон дуугаа бичлэг хэлбэрээр байшуулдаг байжээ. Найруулагч түүний бичлэгүүдийг үзсэний үндсэн дээр дээвэр дээрх хэсгийн зураг авалтанд зориулан дуу бүтээх саналыг тавьсан байна. Эхэндээ жүжигчин татгалзаж байсан ч тухайн нөхцөлд киноны дүрүүд бодит байсан бол гэртээ харихыг л хүсэх байх гэсэн бодлоос ургуулан дуугаа амжилттай бүтээж чадсан байна.

Зохиолын хурц шийдэл

What happens to the baby in All Of Us Are Dead?

Киноны эхэнд гарах бие нь өвдсөндөө хамаг хөлс нь цувж суух охины дүрийг харсан хүмүүс эхэндээ зомби болгодог халдварыг хэдийн авсан байж магадгүй гэж таамаглах боловч найруулагч тэс өөр эргэлт гаргасныг харж болдог. Хөл хүнд охин зомбигоор дүүрсэн хотын жижигхэн бие засах өрөөнд төрж, ангийнхаа хүүхдүүдэд дээрэлхүүлсэн охин дэрхий сүйрч байсан ч дээрэлхүүлж буй бичлэгээ цахим орчинд тархах вий гэж санаа зовохдоо гаргаж буй үйлдлүүд зэргээр нийгмийн хурц асуудлыг хөнджээ.

All the Plot Holes in 'All of Us Are Dead'

Цувралд гарах ахлах сургуулийн хүүхдүүд нэгэндээ хүчирхийлэл үйлдэж буй хэсгийг гаргасанд олон үзэгчид эгдүүцлээ илэрхийлж эхэлсэн юм. Үүний хариуд найруулагч И Жэ Гю албан ёсоор уучлал гуйсан төдийгүй нийгэмд буй асуудлыг ил харуулснаараа уруу татах бус буруу зүйл гэдгийг харуулахыг хүссэн хэмээн мэдэгдсэн байсан.

С.Хонгорзул

Холбоотой мэдээ