
Хөвсгөл аймгийн харьяат сумын заан цолтнуудын барилдааныг уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Ээлжит барилдаан өчигдөр ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны зааланд боллоо.

Аймгийн заан Адъяагийн охин Жаргалангийн эмчилгээний зардалд хандив босгох зорилгоор зохион байгуулсан барилдаанд 50 гаруй бөх зодоглолоо. Барилдааныг нээж улсын харцага Г.Ганхуяг үг хэлсэн. Барилдаанд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат бөх, сумын заан Мөнхбатын Цэрэн түрүүллээ. Сумын заан Б.Батбаясгалан II, Э.Батбуян III, Н.Дэмбэрэлцэрэн IV байрт орлоо.

0 cэтгэгдэлтэй