Товчхон
               

Дархан-Уул аймгийн түргэн тусламжийн тасаг дуудлагын автомашиныхаа тоог хоёроор нэмэгдүүллээ

               
2022-03-15 0

Дархан-Уул аймаг нь ижил түвшний гадаадын 21 муж, хотуудтай найрамдал хамтын ажиллагаа, ах дүүгийн харилцаатай. Эдгээр найрамдалт харлцаатай 21 аймгийн нэг нь БНСУ-ын Кёнги аймаг юм.

Энэхүү найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд түргэн тусламжийн 2 автомашиныг буцалтгүй тусламжаар хүлээлгэн өглөө.

Дархан-Уул аймаг нь БНСУ-ын Кёнги аймагтай 2014 онд Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан байна. Тус санамж бичгийн хүрээнд 2 тал хэд хэдэн удаа харилцан айлчлал хийж аялал жуулчлал, эрүүл мэндийн салбарт идэвхтэй хамтын ажиллагаа явуулна гэжээ.

Ийнхүү автомашины тоог нэмэгдүүлснээр түргэн тусламжийн үйлчилгээний чанар хүртээмж сайжирч иргэдэд түргэн шуурхай эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэх боломж бүрдэж байгаагаараа ач холбогдолтой юм. 

Холбоотой мэдээ