Дорноговь аймгийн засаг дарга НҮБ-ын хүүхдийн сангийн суурин төлөөлөгчтэй уулзав

               
2022-03-15 0

НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан болон ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал хүлээн авч уулзжээ.

Уулзалтад АЗДТГ-ын дарга Н.Хонгорзул, АЗДТГ-ын НБХ-ийн дарга Ч.Байгалтуяа, ЭМГ-ын дарга Г.Энхцэцэг, БШУГ-ын дарга Ч.Отгонбаяр, ГБХЗХГ-ын ахлах мэргэжилтэн Б.Энхтуяа нар оролцсон байна.

Уулзалтаар агаарын бохирдол, өсвөр үе, хүүхэд залуучууд, боловсрол, эрүүл мэнд, ус, орчны эрүүл ахуй сэдвүүдээр холбогдох байгууллагууд мэдээлэл хийж харилцан санал солилцжээ. Түүнчлэн Дорноговь аймаг 2022 оныг “ Хүүхэд хөгжил-2022” зорилтот жил болгон зарласан төдийгүй “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөр батлуулж хэрэгжүүлэн ажиллаж байгаатай холбогдуулан хүүхэд хамгааллын асуудалд анхаарах, гэр бүлийн болон хүүхдийн хүчирхийллийн гэмт хэргийг бууруулах, өсвөр үеийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, эмч, нийгмийн ажилтныг сургах, чадавхижуулах, боловсролын байгууллагын аюулгүй орчин нөхцөлийг сайжруулах асуудлаар хамтран ажиллахаар болмон байна.

Холбоотой мэдээ