
Японд 2021 онд амиа хорлох эмэгтэйчүүд нэмэгдэж, 7068 тохиолдол бүртгэгдсэн судалгаа гарсныг тус улсын засгийн газраас мэдэгдсэн байна.
Амиа хорлолт нэмэгдэх болсон шалтгаан нь коронавирусын халдвартай холбоотойгоор санхүүгийн нөхцөл байдал хүндэрсэнтэй хамаатай гэж таамаглажээ. Харин эрчүүдийн амиа хорлолт буурсан үзүүлэлтэй байгаа аж.
Амиа хорлохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээнд ажиллаж байгаа Эрүүл мэндийн яамны ажилтан хэлэхдээ “Коронавирусын тахлын нөлөө янз бүрээр илэрч байна. Бага, дунд, ахлах сургуулийн сурагчдын амиа хорлолтын тоо 2020 онд 499 болж дээд үзүүлэлт болсноос хойш 473 болж буурсан ч өндөр түвшинд хэвээр байгаа тул эцэг эхчүүд хүүхдээ анхаарах шаардлагатай” хэмээн мэдээлжээ.
Эмэгтэйчүүдийн амиа хорлолтын цаад шалтгаануудын тухайд эрүүл мэнд асуудал хамгийн түгээмэл буюу 4375 тохиолдлоор бүртгэгдсэн бол гэр бүлийн маргаан, гэр бүлийн ирээдүйн талаарх гутранги үзэл зэрэг гэр бүлийн асуудал 1357 тохиолдолд нь илэрсэн байна. Үүнээс гадна 185 эмэгтэй амьжиргаагаа залгуулах боломжгүй болсноос амиа хорлосон байна.
Сурагчдын дунд 2021 онд бага сургуулийн 11, дунд сургуулийн 148, ахлах ангийн 314 сурагч сэтгэл гутрал, сурлагын амжилт муутай, эцэг эхтэйгээ харьцах харьцааны зөрчил зэрэг шалтгаанаар амиа хорложээ.
Эх сурвалж: Kyodo news

0 cэтгэгдэлтэй