
Вашингтон Визардс баг энэ оны сүүлээр улирлын өмнөх тоглолтонд Голден Стэйт Уарриорс багтай Японд тоглох болсныг “NBA” мэдээлжээ.
Тоглолтууд есдүгээр сарын 30, аравдугаар сарын 2-нд Токиогийн ойролцоох Сайтама Супер Аренад зохиогдох юм.
NBA хамгийн сүүлд 2019 онд Японд улирлын өмнөх тоглолтуудаа хийж байжээ. Тухайн үед Рокетс болон Торонто Рэпторс баг хоорондоо өрсөлдсөн байна. Визардс багийн довтлогч Хачимура “Багийнхантайгаа хамт япон хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө тоглохдоо маш их баяртай байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.
Эх сурвалж: Kyodo news

0 cэтгэгдэлтэй