Товчхон
               

Сайншандад тахианы шинэ ферм нээгдлээ

               
2022-03-15 0

“Мөрөөдлийн говь” ХХК Сайншанд сумын дөрөвдүгээр багийн нутагт хувийн 650 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 60000 тахианы автомат ферм байгуулжээ.

Тус компани эхний ээлжинд 10000 өндөглөгч тахиатай үйл ажиллагаагаа эхлэн фермийнхээ “Шанд эгг” өндгийг худалдаанд гаргалаа.

Үүнээс гадна “Ашиг хоргын чулуу” ХХК 2017 онд 1000 дэгдээхэйг бойжуулан өндөгний фермийн үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд эдүгээ 5000 өндөглөгч тахианаас өдөрт 4500 гаруй өндөг авч, зах зээлд борлуулж байна.

Өндөгний фермүүд ашиглалтад орсноор Сайншанд хотын иргэд шинэ чанартай өндгийг хэрэглэх боломж бүрдэж байна.

Холбоотой мэдээ