Дархан-Уул аймаг худалдаа үйлчилгээний газар, караоке, баар, рестораныг гурван өдөр 03:00 цаг хүртэл ажиллуулахаар болжээ

               
2022-03-15 0
Зургийн эх сурвалж: MPA

Дархан-Уул аймгийн засаг даргын захирамжаар худалдаа үйлчилгээний газар, караоке, баар, рестораны цагийн хязгаарыг шөнийн 03:00 цаг хүртэл ажиллуулахаар болжээ. Гэхдээ энэ нь гурван өдөр л буюу гуравдугаар сарын 18,19,20-ны өдрүүдэд л мөрдөгдөх аж. Учир нь Дархан-Уул аймгийн ЗДТГ, Монголын Авто мастеруудын холбоотой хамтран “Чингис Мастеркросс-2022” уралдааныг дээрх өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Тиймээс уг арга хэмжээтэй холбогдуулан үйлчилгээний байгууллагуудын цагийн хязгаарыг шөнийн 03:00 цаг хүртэл ажиллаж болохоор тогтоожээ.

Холбоотой мэдээ