Товчхон
               

“Виз гаргана”, “Оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгана” гэж гадаадын иргэдийг залилж байна

               
2022-03-15 0
Зургийн эх сурвалж: MPA

Сүүлийн үед Гадаадын иргэн, харьяатын газар болон албан хаагчдын нэрийг ашиглан “Виз гаргана”, “Оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгана” гэх нэрийдлээр гадаадын иргэн, тэдгээрийг уригч аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүнээс их хэмжээний мөнгө авахыг завдсан залилан мэхлэх үйлдлүүд цөөнгүй гарчээ.

Тухайлбал, иргэн Т нь байгууллагын албан хаагчийн нэрийг ашиглан, гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгаж өгнө хэмээн гадаадын иргэнээс 4 сая төгрөг авсныг хяналт шалгалтаар илрүүлж, тухайн иргэнийг хуулийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, шүүхээс 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн байна.

Мөн тус байгууллагаас 2021 онд халагдсан иргэн Э нь байгууллагын нэр барьж 7.2 сая төгрөг бусдаас авахыг завдсаныг илрүүлж гуравдугаар сарын 9-ний өдөр холбогдох байгууллагад харьяаллын дагуу шилжүүллээ.

Иймд Монгол Улсад хувийн хэргээр зорчиж буй гадаадын иргэн, тэдгээрийг уригч иргэн, аж ахуйн, нэгж байгууллага нь энэ мэт худал мэдээлэл, хууль бус үйлдэлд автаж, гэмт үйлдлийн золиос болохгүй байхыг анхааруулав.

Эх сурвалж: ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗАР

Холбоотой мэдээ