
Өнгөрсөн 2021 онд Сэлэнгэ аймгийн болон Мандал, Сайхан сумдын хүүхдийн эрхийн хууль зүйн хороо 27 хүүхдэд хариу үйлчилгээ үзүүлсэн байна. Эдгээрээс 25 хүүхдийн асуудлыг хуулийн байгууллагаар шийдвэрлүүлж, 11 хүүхдэд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлжээ.
Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо нь гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гэж сэжиглэгдэж, мөрдөн шалгагдаж байгаа, эсхүл гэмт хэргийн гэрч, хохирогч болсон, гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн, албадлагын арга хэмжээ авагдсан. Мөн зөрчил үйлдэж шийтгэгдсэн хүүхдэд үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллагын төлөөлөл бүхий орон нутгийн нэгж юм.
2022 оны 1 улирлын байдлаар гэмт хэргийн хохирогч болсон 4 хүүхдийг хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйлчилгээ үзүүлэн ажиллажээ.
Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны бүрэлдэхүүнийг Сэлэнгэ аймгийн Засаг даргын А/19 тоот захирамжаар шинэчлэн баталсан байна. Үүнд Хорооны даргаар Аймгийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан аймгийн Засаг даргын орлогч, ажлын албаны даргаар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга ажиллах аж. Мөн гишүүдэд:
-Аймгийн Иргэдийн хурлын Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга
-Аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга
-Аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга
-Аймгийн эрүүл мэндийн газрын дарга
-Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газзрын дарга
-Аймгийн Цагдаагийн газрын дарга
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга
-Аймгийн Шүүхийн Тамгын газрын дарга
-Аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор
-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга
-Өмгөөлөгчийн холбооны салбар зөвлөлийн дарга /зөвшилцснөөр/
-Гэр бүл, хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөл
-Хүүхдийн элч ажиллах аж.

0 cэтгэгдэлтэй