
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны үйл ажиллагааг орон нутагт сурталчлах ажлын хүрээнд тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүд Сэлэнгэ аймагт ажиллаж байна.
Өнөөдөр буюу энэ сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нарантуяа Монголын Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнэ тэргүүтэй тус холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр холбооны 2020-2021 оны үйл ажиллагааны талаар товч танилцуулж, Өмгөөллийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор аймгийн ИТХ-ын даргатай санал солилцжээ. Энэ үеэр Сэлэнгэ аймаг дахь Өмгөөлөгчдийн салбар зөвлөлийг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлд гишүүнээр оруулах саналыг тавьсан байна. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга уг саналыг дэмжин хүлээн авч орон нутагт гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сургалт, семинарыг зохион байгуулах. Мөн иргэдэд хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх болон бусад үйл ажиллагаанд өмгөөлөгчдийг оролцуулан хамтран хэрэгжүүлэх боломжтойг онцолсон байна.

0 cэтгэгдэлтэй