
Зургийн эх сурвалж: MPA
“The Voice of Mongoliа-2” шоуны шилдэг оролцогчдын нэг Б.Анужингийн “Үүлэн дундуур” нэртэй анхны цомог худалдаанд гарчээ.
Энэ талаар дуучин Д.Болд “Эр хүн хэлсэндээ. Анужинг өөрийн бие даасан цомогтой болгож өглөө” хэмээн цахим хуудастаа нийтэлжээ. Долоон дуутай “Үүлэн дундуур” цомгийг Apple Music, Spotify & Deezer зэрэг дижитал хөгжмийн үйлчилгээнээс сонсох, татан авах боломжтой юм. Тэрбээр “The Voice of Mongolia” шоуны монгол дууны шатанд “Хөдөөгийн сайхан талд зорино” дууг дуулж, олны талархлыг ихэд хүлээсэн билээ.


0 cэтгэгдэлтэй