Товчхон
               

“Rolls-Royce” сансарт ус, хүчилтөрөгч үйлдвэрлэх станц байгуулна

               
2022-03-15 0

Их Британийн “Rolls-Royce” компани задгай сансарт ус, хүчилтөрөгч үйлдвэрлэх автомат станц байгуулах гэж байгаа тухай “Sky News” телевиз мэдээлжээ.

Уг станцыг Засгийн газраас сансрын салбарт олгож буй буцалтгүй зээлийн хүрээнд байгуулах аж.

Хоёр сая фунт стерлингийн буцалтгүй зээлд хэд хэдэн инновацын төсөл хамрагдах бөгөөд энэ төслүүд нь сансар огторгуйг ойлгоход тус дөхөм үзүүлээд зогсохгүй дэлхий дээрх амьдралыг сайжруулах боломжтой гэж Их Британийн эрх баригчид мэдэгджээ. Төслүүдийг тус улсын сансар судлалын агентлаг арилжааны байгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ.

“Их Британийн сансар судлалын агентлагийн туршлагыг бид цөмийн салбар дахь хосгүй туршлагатайгаа хослуулж байгаа учраас энэ нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн жинхэнэ үнэ цэнийг харуулна. Бид хамтдаа ирээдүйн эрчим хүчний системийг хөгжүүлснээр улс оронд томоохон технологийн дэвшилд хүрч чадна” гэж “Rolls-Royce” компанийн төлөөлөгч Аби Клэйтон хэлжээ.

Холбоотой мэдээ