
Зургийн эх сурвалж: MPA
Ихэнх нутгаар ойрын хоногуудад хүйтэн, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.
2022 оны 3 дугаар сарын 17-21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 17-нд нутгийн зарим газраар, 18-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, 20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 9-14 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна

0 cэтгэгдэлтэй