
Онцлох нийтлэл:
УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийлээ гэсэн гарчигтайгаар хэвлэгджээ. Хуралдааны нээлтэд Г.Занданшатар хэлсэн үгэндээ “…гадаад орчин эмзэг байгаа энэ үед бидний монголчууд оюун санаа, эв нэгдэлтэй байж “Дайны хажуугаар дажин” гэгчээр буруу зөрүү ойлголтоор бусдыг төөрөгдүүлэх, учир начрыг олоогүй байж яаруу гоомой дүгнэлт хийж, нийгэм, олон нийтийн өдөөн турхирах үйлдлээс ангид байх нь чухал байна…” гэж хэлэв.
Дэд онцлох:
Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга, малын эмч Д.Батчулууны “ОХУ-д үйлдвэрлэгдсэн вакцин Монголд эргэлдэж байгаа шүлхийн омогтой нийцдэг учраас худалдаж авдаг” гэх ярилцлага гарчээ. Одоогоор эдгээр аймагт шүлхий бараг үгүй болжээ: Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Хэнтий, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь. Харин Увс, Завхан, Архангай, Хөвсгөл аймагт шүлхийн тархалт төдий л буурахгүй байгаа аж.
Ингээд тус сонинд нийтлэгдсэн бусад мэдээ, нийтлэл, ярилцлагыг хүргэе.
- 1. УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Би АН-ыг сонгоогүй бол улстөрчдийн нүдээ ухаж өгөхөөс ч буцдаггүй сайдын суудалд суух боломжтой байсан” гэх ярилцлага,
- 2. “Хүслийн өргөө” хотхоны орон сууцны жижүүр “Зогсоол булаацалдсан хоёр иргэн ганц хором л тэвчсэн бол нэг нь шороонд, нөгөө нь шоронд орохгүй байлаа” гэсэн сурвалжилга,
- 3. Нийтлэлч Баабарын “Дарангуйлагч болох лавлах” хэмээх өгүүлэл,
- 4. “Оюутан цэрэг” сургалтын ерөнхий зохицуулагч, хурандаа Г.Мягмаржавын “Оюутан цэргийн төсөв хасагдсан учир энэ жил цөөн оюутан элсүүлж байгаа” гэх ярилцлага,
- 5. Зөвлөх инженер М.Хатанбаатар “Оч үсрэх төдийд л гал авалцаж, нүд ирмэх зуур бүгд шатаж байгаа нь барилгын материалын стандарттай холбоотой” гэх ярилцлага,
- 6. Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Алдар спорт хорооны бөх, аймгийн арслан П.Эрхэмжаргал “Бөх хүн олон түмний хайр хүндэтгэлийг ёс зүй, зөв үйлдлээрээ харуулах учиртай” гэх ярилцлага,
- 7. Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин, Монгол улсын гавьяат жүжигчин О.Анужин “Балетын урлаг маш их тэвчээр шаарддаг” гэх ярилцлага,
- 8. МУГЖ, Монголын үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин Б.Батмэндийн “Үлэмжийн чанар дуулалт жүжгийг залуус ухаарч, ухаж ойлгоосой” гэх ярилцлага тус тус нийтлэгдсэн байна.

0 cэтгэгдэлтэй