Өнөөдөр сонины тойм /3 сарын 16/

               
2022-03-16 0

Гол онцлох:

Тоймчийн үг буланд сэтгүүлч Б.Номин “УИХ-ын даргын үг буюу Үндсэн хуулийн өөрчлөлтийн сураг” гэх гарчигтай нийтлэл хэвлэгджээ. Хоёр жил гаруйн өмнө Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөө “амилуулах” үндсэн ажлаа хангалттай хийж чадахгүй байгаа тэд уг хуульд дахин гар хүрэх бодолтой байгааг даргынх нь үг нотлов. Тэрбээр “Парламент ард түмнээ бүрэн дүүрэн төлөөлөх учиртай. Бид ард түмний төлөөллийг хангалттай хэрэгжүүлж чадаж байгаа юу. Нийгмийн бүхий л ашиг сонирхлын бүлэглэлийг бүрэн төлөөлж чаддаг уу, иргэдийн засаглах эрхийг эдлүүлж чадаж байгаа юу гэвэл хангалттай биш байгаа. Энэ нь олон хүчин зүйлээс хамаарч байж болох ч одоо мөрдөж буй эрх зүйн тогтолцоотой нэлээд холбоотойг хэлэх хэрэгтэй. Тухайлбал, сонгуулийн тогтолцоог дурдаж болно…” гэсэн байна. Илүү дэлгэрүүлж сонины дугаараас уншаарай.

Дэд онцлох:

Өнөөдрийн сэдэв буланд сэтгүүлч Т.Энхбат “Алтны өсөлтөөс хүртэх ашиг” гэсэн өгүүлэл хэвлүүлжээ. Алтны ханш дэлхийн зах зээлд өссөөр өнгөрсөн долоо хоногт унци алт 2070 ам.доллар хүрсэн нь түүхэн дээд амжилт болсон байна. Харин энэ өсөлтөөс Монгол Улс ямар үр өгөөжийг, хэрхэн хүртэж болох тухай сэтгүүлч санал, шийдэл дэвшүүлжээ.

Ингээд тус сонинд нийтлэгдсэн бусад мэдээ, нийтлэл, ярилцлагуудыг үзье.

  1. 1. Түгээмэл хөгжил төв”-ийн Бие даан амьдрах хөтөлбөрийн менежер бөгөөд хувийн туслахын зохицуулагч Т.Урантөгс “Бие даан амьдарч, нийгмийн харилцаанд оролцохдоо хувийн туслахаасаа дэмжлэг авдаг” гэсэн ярилцлага,
  2. 2. Үндэсний сургагч, зөвлөх багш Ч.Алтантуяа “Жинхэнэ багш сургалт, хүмүүжлийг хослуулдаг” гэх ярилцлага,
  3. 3. “Загварыг нь нандин шийдэлтэйгээр бүтээж болсонгүй юу” гэх гарчигтайгаар шинэ номын сангийн 70 хувьтай зогссон барилгын ажлаас бэлтгэсэн сурвалжилга,
  4. 4. “Ослын буруутныг тогтоож чадалгүй хэргийг хааснаар нисгэгчдэд нь Гавьяат цол хүртээх нь” гэсэн гарчигтай өгүүлэл,
  5. 5. “УИХ-ын гишүүн асан Д.Оюунхоролд яллагдагчаар татах тогтоолыг нь танилцуулжээ” гэсэн мэдээлэл тус тус нийтлэгдсэн байна.

Холбоотой мэдээ