NBA: Кайри 60 оноо авч замналынхаа оргил амжилтыг эвдэв

               
2022-03-16 0

Брүүклин Нетс, Орландо Мэйжик багуудын улирлын ээлжит урчаа таарсан тоглолт болж 150:108 харьцаагаар Нетс хожлоо. Нетс дөрвөн тоглолт дараалсан хожилтойгоор бүсийнхээ наймдугаар байрт бичигдэж байгаа юм.

Өнөөдөр Нетсээс Кайри Ирвинг 60 оноо авч замналынхаа оргил амжилтыг эвдлээ. Тэрбээр хамгийн сүүлд 2015 оны гуравдугаар сарын 12-нд 57 оноо авч дээд амжилтаа тогтоож байсан бол өнөөдөр энэхүү амжилтаа эвдсэн юм. Кайригийн вакцины асуудал үргэлжилсэн хэвээр бөгөөд тэрбээр сүүлд Нетс Никсийн тоглолтод оролцоогүй хэрнээ маскгүйгээр багийн хувцас солих өрөөнд нэвтэрснээс болж Нетс баг 50 мянган ам.доллароор торгуулсан билээ.

Харин Орландо лигийн 30 багийн сүүлийг мушгисан хэвээр байгаа билээ. Өнөөдрийн тоглолтод Кол Энтони 19, Вендэл Картэр Жр 18 оноог тус тус авсан байна.

Холбоотой мэдээ