
Баянхонгор аймгийн хэмжээнд томуугийн өвчлөл эрс нэмэгдэж, сүүлийн гурван жилийн дунджаас 8 хувиар ихэссэн дүнтэй байна. Амьсгалын замын халдварт өвчлөлд хүүхдүүд голчлон өртөж байгаа бөгөөд 0-15 насныхан 88.6 хувь, түүнээс 0-4 насныхан 66 хувийг эзэлж байна.
Өнөөдрийн байдлаар Амбулаторийн үзлэг ачаалал ихтэй, Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн хэвтэлт өмнөх долоо хоногоос 6.7 хувиар нэмэгдээд байгаа юм. Нөхцөл байдалтай холбогдуулан Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарыг 2022.03.14-ний өдрөөс эхлэн ажлын өдөр 18.00-22.00 цаг хүртэл, амралтын өдөр 14.00-22.00 цагийн хооронд Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн хүлээн авах кабинетад ажиллуулахаар болжээ. Мөн зарим суманд эмчийн нэмэлт зохицуулалтыг хийгээд байна.
Бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд, асран хамгаалагч нар томуу, томуу төст өвчний тохиолдол нэмэгдэж байгаа энэ үед бяцхан үрсийнхээ дархлааг сайтар дэмжиж, өвчлөлд өртүүлэхгүй байх тал дээр илүү сэрэмжтэй байхыг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.

0 cэтгэгдэлтэй