
Гол онцлох:
“Хөгжлийн банкны зээлийг бүрэн төвлөрүүлэхэд парламент онцгой анхаарна” гэсэн гарчигтайгаар УИХ-ын хаврын ээлжит чуулганы нээлтээс онцолсон нийтлэлээр энэ дугаараа эхлүүлсэн байна. Нийтлэлд УИХ-ын даргын нээлтэд хэлсэн үгийг эш татсан байгаагийн дотор “Нэг гишүүнд 44.7 мянган иргэн ногдож байна. Даруй 1.6 дахин өссөн гэсэн үг. Энэ хэрээр төлөөллийн чадамж суларсан. Тиймээс … эргэж харах цаг болсон…” гэдэг нь анхаарал татаж байна.
Дэд онцлох:

Сонины “Ярилцах цаг” буланд Эдийн, засаг хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргалын “Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн зохицуулалтын ажлыг Эдийн засаг, хөгжлийн яам хариуцна” гэсэн гарчигтай ярилцлагыг нийтэлжээ.
Ингээд өнөөдрийн дугаарт хэвлэгдсэн бусад мэдээлэл, ярицлага, нийтлэлийг хүргэе.
- 1. Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдлээс “ЭМЯ, ШӨХТГ-ынхан “Сетунари”-гаас эмээдэг үү?!” гэсэн гарчигтай сурвалжилга хэвлэгджээ. Энэ нь, “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт ч мөн хэвлэгдсэн байсан юм.
- 2. “Хайгуулыг нэмэгдүүлэхгүйгээр том орд нээх боломжгүй” гэж сэтгүүлч Ц.Мягмарбаяр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны талаар бичсэн байна.
- 3. “Том бөх” хэмээх хөрөг найрууллыг 23 настай, аймгийн заан Б.Баянсүхийн тухай бичжээ.
- 4. Сонины арын нүүрт “Chamber Music” эгшиглэнэ гэсэн мэдээ нь Монгол Улсын филармонийн 65 жилийн ойд зориулсан цөөхүүл хөгжмийн тоглолт 3 дугаар сарын 19-нд болох гэж байгаа тухай юм.

0 cэтгэгдэлтэй