
Зургийн эх сурвалж: MPA
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар хэлэлцэж байна. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.
Тэрбээр “Сүүлийн жилүүдэд эдийн засгийн чөлөөт бүсийг тойрсон төрийн бодлого алдагдсан. Тийм ч учраас Эдийн засгийн хөгжлийн яамыг Засгийн газрын бүтцэд оруулан яамны хэмжээнд ач холбогдол өгөх бодлогын шийдвэр гарган ажиллаж байна.
Өмнө байгуулагдсан эдийн засгийн чөлөөт бүсүүдээс ОУ-ын харилцааны ойлголтод арай дөхөж очиж байгаа нь Замын-Үүдийн чөлөөт бүс л байна. Энэ чөлөөт бүс нь Хятад талын бодлоготой нийцүүлж үйл ажиллагаа явуулж байгаа. Харин хойд хил дээр буюу Алтанбулагийн чөлөөт бүс бол зөвхөн манай талдаа газраа шийдсэн бүс дотроо архи, согтууруулах ундаа борлуулдаг цэгийн үйл ажиллагаа л явуулж байна. Тиймээс нэгэнт байгуулсан чөлөөт бүсүүдийг эргэлтэд оруулах тал дээр онцгой анхаарал хандуулж ажиллаж байна” гэв.

0 cэтгэгдэлтэй