Өлгий суманд шүлхий өвчний идэвхтэй 3 голомт байна

               
2022-03-16 0

Баян-Өлгий аймгийн төв Өлгий сумын 4 дүгээр багийн иргэн Б-гийн хотонд Алтанцөгц сумаас ачигдаж ирсэн нэг үхрээс шүлхий өвчний шинж тэмдэг илэрч, өнгөрсөн сарын 18-ны өдрөөс тухайн хэсэгт хорио цээрийн дэглэм тогтоосон.

Үүнээс хойш дахин 2 голомт нэмэгдэж, нийт 11 үхэр гоц халдварт өвчнөөр өвчлөөд байна. Дээрх 3 голомт тус бүрд хяналтын пост гарч, 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа.

Өлгий сум нь 44,9 мянган толгой малтай. Одоогоор мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2 мянган тун вакцин тус суманд хуваарилагдсан. Үүнээс голомт бүхий 4 дүгээр багийн 500 орчим малд вакцин тариад байгаа аж.

Ташрамд дурдахад, 2021 оны зун тус аймгийн Дэлүүн, Булган, өнгөрсөн 2 дугаар сард Алтанцөгц сумаас мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний тохиолдол бүртгэгдээд байгаа юм. 

Холбоотой мэдээ