Украин, Оросын хэлэлцээ лхагва гарагт үргэлжилнэ

               
2022-03-16 0

Украины Ерөнхийлөгчийн зөвлөх, хэлэлцээний төлөөлөгч Михаил Подоляк Оростой хийж буй хэлэлцээгээ “хүнд хэцүү” хэмээн тодорхойлоод, лхагва гарагт үргэлжилнэ гэж мэдээлжээ.

Талуудын Беларусьт хийсэн гурван үе шатны хэлэлцээ тодорхой үр дүнд хүрээгүй бөгөөд энэ долоо хоногоос цахим хэлбэрээр хэлэлцэж эхэлсэн юм.

Оросын хувьд Украинаас төвийг сахих баталгаа шаардаж байгаагаа урьд нь илэрхийлсэн нь НАТО-д элсэхгүй гэсэн үг аж. 


Харин Украин дайныг зогсоож, Оросын цэргүүдийг нутаг дэвсгэрээсээ гаргах шаардлага тавьж байна.

Мягмар гаргийн өглөө Украины Ерөнхийлөгч Владимир Зеленьскийн зөвлөх Игорь Жовква хэлэлцээ “илүү бүтээлч” болж байна хэмээн мэдээлжээ. 

Холбоотой мэдээ