Э. Золбоо: Барилгын материалын хомсдол одоогоор байхгүй ч цаашид юу болохыг таашгүй

               
2022-03-16 0
Зургийн эх сурвалж: MPA

Барилгын салбарын цаг үеийн асуудлаар Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо “Барилга, хот байгуулалтын яамны зүгээс 2022 оныг амаргүй жил болох гэж байна гэж дүгнэсэн. Ковидын нөхцөл байдлаас болж, тээврийн гацаатай, барилгын үнийн өсөлттэй жил үргэлжилж байна. Иймд нэн яаралтай барилгын гол нэр төрлийн бараа материалууд болох цемент болон арматурын нөөцийг бүрдүүлэх, арматурын цементийн ханган нийлүүлэлтийг  бүрэн байлгах, бүтээн байгуулалтаа зогсоохгүйн тулд ажиллаж байна.

Монгол Улс 100 хувь өөрсдөө цементээ үйлдвэрлэж, ханган нийлүүлж байгаа тул цементийн хомсдол үүсэхгүй. Өнөөдрийн байдлаар 80 мянган тонн орчим армотурын нөөцийг бүрдүүлсэн. Үүний 90 орчим хувийг ОХУ-аас оруулж ирсэн. Цаашдаа БНХАУ-аас оруулж ирэх болно. МУ-ын засгийн газарт шадар сайдаар ахлуулсан БНХАУ-тай холбоотой бараа таваарыг саадгүй оруулж ирэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Энэ хүрээнд бид Хятадын талтай байнгын нягт хамтарч ажиллаж байна.

Ойлголцолын хүрээнд энэ сард халдвар хамгааллын дэглэм сайтар сахисан цэгээр өдөрт  50-60 чингэлэг тээвэр оруулж ирж байна. Үүнээс гадна төмөр замаар 1000 орчим вагон, тээврийг оруулж ирэхээр Хятадын талтай тохиролцсон. Армотур болон төмөр эдлэлийн материалуудыг задгай вагоноор оруулж ирэх шаардлагатай тул 1000 вагоныхоо 410т нь оруулж ирээд явж байна. Бусад барилгын материалууд чингэлэг тээврээр орж ирсээр байна. Гэхдээ цаашид юу болохыг бид таахгүй” гэв.

Холбоотой мэдээ