Дорнодын театр “Гэгээн муза”-д шинэ бүтээлээ сойж байна

               
2022-03-16 0

“Гэгээн муза-16” олон улсын театрын их наадмын нэгдүгээр шатны шалгаруулалтад Дорнод аймгийн Хөгжимт Драмын Театр  “Нүдтэй наран тамга”  шинэ жүжгээрээ оролцлоо.

Жүжгийн зохиолчоор Б.Цэрэннадмид, найруулагчаар МУСТА Б.Мөнх-Амьдрал, хөгжмийн зохиолчоор МУСТА Г.Ариунбаатар нар ажиллажээ. Түүхэн сэдэвт, энэхүү бэсрэг жүжигт ХДТ-ын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, 10 гаруй хоногийн турш тайзнаа тоглож, Дорнодчуудынхаа хүртээл болгоод байна. Ирэх зун нийслэлд тоглохоор төлөвлөж байгаа аж.

Дорнод аймгийн “Алтангадас” одонт ХДТ-ын дарга Б.Наранхүү: “Жүжгийг Швейцарийн хөгжлийн агентлагаас санхүүжүүлсэн нь Монголын театрын урлагт нэгэн шинэ хуудсыг нээсэн үйл явдал” гэв.

Холбоотой мэдээ