М.Оюунчимэг: Хөшигийн хөндий дараагийн Яармаг болох магадлал өндөр байна

               
2022-03-16 0
Зургийн эх сурвалж: MPA

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулахтай холбоотойгоор хүмүүс тэнд олон хашаа хатгасан байгаа. Энэ газарт газрын наймаа дахин цэцэглэх үндэслэл бүрдсэн гэж харагдаад байна. ЭЗ-ийн чөлөөт бүс байгуулна гээд сайхан зүйл яриад УИХ-аар баталчихдаг, гэтэл Улаанбаатар хоттой холбогдсон зам, харилцаа хатуу дэд бүтэц сул байгаагаас болж Яармагийн үргэлжлэл магадлал өндөр байна. Зүүн Азийн жуулчдыг татах бол бидний гол зорилгуудын нэг гэж ойлгож байгаа” гэв.

Холбоотой мэдээ