Л.Халтар: Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын тээвэрлэлт гуравдугаар сарын 5-наас эхэлсэн

               
2022-03-16 0
Зургийн эх сурвалж: MPA

Засгийн газрын ээлжит хуралдаанаар 42 асуудлыг хэлэлцэж буй. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудыг танилцуулж байна.

ЗТХ-ийн сайд Л.Халтар “Монгол Улсын Засгийн газраас батлагдсан баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замыг концессийн барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэй ажилд оролцохыг урьж байна. 2010 онд Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын бичиг баримт батлагдаж 2019 онд бүтээн байгуулалтын ажлууд амжилттай эхэлсэн. Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Хангиийн чиглэлийн гурван төслөөс Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын тээвэрлэлт бэлэн болсон. Энэ оны гуравдугаар сарын 5-нд анхны тээврийг зэсийн баяжмалаар хийсэн. Хоёр дахь тээврээ ч амжилттай хийсэн. Ирэх долоо хоногоос албан ёсны нээлтийг хийнэ” гэв.

Холбоотой мэдээ