
Зургийн эх сурвалж: MPA
Засгийн газрын ээлжит хуралдаанаар 42 асуудлыг хэлэлцэж буй. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудыг танилцуулж байна.
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “Атрын дөрөвдүгээр аяны хүрээнд эх орны хөрсөн дээр ургасан хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, цаашдаа экспортлогч улс болно гэсэн зорилтыг Засгийн газраас тавьсан. Хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих тухай Засгийн газрын тогтоол гарлаа. Хүнсний ногоо тариалагчдадаа анх удаа стандартын шаардлага хангасан ил талбайн тарималуудын тонн тутамд 100 мянган төгрөгийн татаас өгөхөөр боллоо.
Мөн хүлэмжийн аж ахуй эрхэлдэг ААН-үүдэд эрчим хүчний хөнгөлөлтийг 10 дугаар сарын 15-наас тавдугаар сарын 1 болгож сунган, шөнийн хөнгөлөлт үзүүлэх цагийг 18.00-06.00 цаг болгож өөрчиллөө. Ингэснээр хүлэмжийн таримал эрхлэгчдийн үйлдвэрлэлийг дэмжиж байгаа юм.
Мөн энэ оны хаврын тариалалтад зориулж улсын төсвийн хөрөнгөөр хүнсний ногоо тарималын, хүлэмжийн тарималын үнийг 80 хувь хөнгөлж тариалан эрхлэгчдээ дэмжиж байна” гэв.

0 cэтгэгдэлтэй