
Зургийн эх сурвалж: MPA
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээллээ. Энэ үеэр дотоодын хүнсний барааны үнийн өсөлтийн талаар авч хэрэгжүүлж буй ажлын талаар дурдав.
Тэрбээр “Өргөн хэрэглээний хүнсний барааны үнэ цэвэр импортоор нийлүүлж байгаа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй шууд хамааралтай. Засгийн газраас анхаарч байгаа асуудал нь дотоодод үйлдвэрлэж байгаа хүнсний бүтээгдэхүүнүүдийн үнийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр арга хэмжээ явуулж байгаа.
Тухайлбал, хаврын мах бэлтгэлийн нөөцөд нийслэлийн хэрэгцээнд зориулж 12.5 мянган тонн мах бэлтгэсэн. Гуравдугаар сарын 25-наас нөөцийн махыг Улаанбаатар хотын 468 цэгт иргэдэд хүргэхээр зохион байгуулалтыг хангасан” гэв.

0 cэтгэгдэлтэй