Д.ОЮУНХОРОЛ: Хөшигийн хөндийд казино байгуулж, жуулчдыг татна

               
2022-03-16 0
Зургийн эх сурвалж: MPA

 Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын талаар Д.Оюунхорол сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өнөөдөр эдийн засгийн байнгын хороогоор хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах, газрын асуудлыг шийдвэрлэх, эдийн засгийн чөлөөт бүс байгуулах шийдвэрийг баталлаа. Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал бол 31000 га газар дээр эдийн засгийн чөлөөт бүс бүхий суурьшлын бүс байгуулагдах асуудал яригдаж байна. Өнөөдөр зөвхөн 1000 га газрыг эдийн засгийн чөлөөт бүсийн үйл ажиллагаанд зориулах шийдвэр гарлаа. Тэгээд 1000 га газар дээр газар давхардуулж олгосон, маргаантай газар байхгүй. Харин улсын тусгай хэрэгцээнд авсан мянган га газар дээр аялал жуулчлал, тээвэр ложистик, худалдаа үйлчилгээний төв бүхий эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай шийдвэр гарсан.  Мөн бид аялал жуулчлалын салбараа хөгжүүлэхийн тулд үйлчилгээний газрыг байгуулах хэрэгтэй. Энэ ч утгаар Хөшигийн хөндийд казино байгуулж, жуулчдыг татна” гэв.

Холбоотой мэдээ