
Казахстаны Щучинск хотноо 2022 оны гуравдугаар сарын 12-22-нд биатлоны Ази тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд оролцож буй Монголын биатлоны шигшээ багийн тамирчид амжилттай оролцож нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртээд буй юм. Өнгөрсөн ням гарагт болсон эмэгтэйчүүдийн 12.5 км-ийн ганцаарчилсан гараанд Мөнхбатын Должинсүрэн биатлоны спортоор Ази тивийн анхны мөнгөн медалийг эх орондоо авчирсан. Харин өчигдөр М.Должинсүрэн, Д.Энхчимэгийн хамт буухиа төрөлд хурд, хүч, ур чадвараа сорьж хүрэл медалийн эзэд болоод байна. Мөн эрэгтэйчүүдийн 15 км-ийн ганцаарчилсан гараанд Э.Энхсайхан зургадугаар байрт шалгарсан билээ

0 cэтгэгдэлтэй