Өөр, өөр мэдрэмжүүдийг өгөх LIFE. PEOPLE. TIME үзэсгэлэн

               
2022-03-16 0

Таван жилийн өмнө, гуравдугаар сарын 9-нд үүсгэн байгуулагдсан гэрэл зургийн студи болох March Nine Media гэх нэрийг авсан Монголын, тэр дундаа загварын салбарын урдаа барьдаг гэрэл зургийн студи энэ сарын 9-ний өдөр ойн баяраа тэмдэглэлээ. Тэд ойн баяртаа зориулж үзэсгэлэн гаргасан нь урлаг болоод загварынхныг цуглуулсан халуун дулаан үйл явдал болсон байна.

Үзэсгэлэнг LIFE. PEOPLE. TIME буюу АМЬДРАЛ. ХҮМҮҮС. ЦАГ ХУГАЦАА хэмээн нэрийдсэн нь учиртай. March Nine Media студийн үүсгэн байгуулагч Б.Болдбаатар эртнээс бодож, сэтгэлдээ тээж явсан санаагаа үзэсгэлэндээ зориулж хэрэгжүүлэхээр шийдсэн бөгөөд студийн хамт олныхоо тусламжтай сар гаруйн турш хөдөлмөрлөсний эцэст нэгэн гайхалтай цуврал зургийг бүтээсэн юм. Тэд зураг авалтынхаа хүрээнд нийт 22 хүний хөрөг зургийг дарсан бөгөөд хүн бүр хоорондоо адилгүй учир зураг тус бүр өөрийн гэсэн агууламжтай, сэтгэлийн өөр, өөр утсыг хөндсөн, дахин давтагдашгүй болгожээ. Энгийн нэг зураг биш харин элс, салхи, хүний эмоци, хөдөлгөөн гээд өөртөө олон элементийг нэгэн зэрэг агуулж зурагчны өндөр ур чадварыг шаардсан нэг төрлийн урлагийн бүтээл мэт зургууд бүтсэн юм. Б.Болдбаатар үзэсгэлэнгийнхээ санааг тайлбарлахдаа хүмүүс энэ хорвоод ирээд буцах хүртлээ өөр өөрийн баяр хөөр, уйтгар гуниг, зовлон жаргалаар оршдгийг онцолсон бөгөөд үүний адил үзэсгэлэнгээр зочилсон хүн бүр өөртөө өөр мэдрэмжийг авах байх хэмээн найдсан билээ гэжээ.

Загварынхан болон урлагийнхан LIFE. PEOPLE. TIME үзэсгэлэнгийн нээлт дээр цугларлаа (фото 13)

Холбоотой мэдээ