Атомын цахилгаан станц байрладаг Фукушимад хүчтэй газар хөдөлжээ

               
2022-03-17 0

Лхагва гарагийн шөнө Японы зүүн хойд хэсэгт хүчтэй газар хөдлөлт болж, хоёр сая байшингийн цахилгаан эрчим хүчийг түр тасалжээ. 11 жилийн өмнө Фукушимагийн цөмийн гамшигт томоохон газар хөдлөлт болж байсан бүс нутагт шөнийн 23:36 цагийн үед 7.3 магнитудын хүчтэй чичиргээ болсон юм.

Хоёр хүн нас барж, 96 хүн шархадсан гэж албаны хүмүүс мэдэгдэв.

Фукушима, Мияги, Ямагата мужуудад газар хөдлөлтийн дараа чичирхийлэл үүсч болзошгүй гэж үзэж байгаа аж. Энэ үйл явдлын дараа тэр даруй Японы цаг уурын агентлаг зүүн хойд эргийн зарим хэсэгт нэг метрийн (3.3 фут) цунамигийн давалгааны талаар сэрэмжлүүлгийг гаргасан ч пүрэв гарагийн өглөө цунамигийн харьцангуй бага давалгаа ажиглагдсан тул Японы NHK телевиз үүнийг цуцалсан тухай мэдээлж байна.

2 dead, dozens injured after M7.4 quake hits northeastern Japan


Токиод 700,000 орчим байшин, Японы зүүн хойд хэсэгт 156,000 байшин цахилгаан эрчим хүчгүй болсон гэж орон нутгийн цахилгаан нийлүүлэгчид мэдээлсэн ч тэр даруй олон айлын цахилгаан хангамж сэргэсэн байна. Үүгээр ч зогсохгүй 100 гаруй зорчигчтой өндөр хурдны шинкансен галт тэрэг Фүкүшима болон Широишизао өртөөний хооронд замаасаа гарчээ.

Ерөнхий сайд Фумио Кишида пүрэв гарагийн өглөө сэтгүүлчдэд мэдээлэхдээ, гамшигт нэрвэгдсэн бүс нутгийн цөмийн станцуудад одоогоор хэвийн бус байдал илрээгүй. 6.1 магнитудын газар хөдлөлтөөс хойш хоёр минутын дараа болсон хүчтэй газар хөдлөлт нь Мияги, Фүкүшимагийн зарим хэсэгт их хэмжээний хохирол амсууллаа хэмээсэн байна.

Зургаагаас дээш баллын газар хөдлөлтөнд хүмүүс мөлхөхгүйгээр зогсох эсвэл хөдлөх боломжгүй гэж үздэг байна. Харин Японы NHK телевизийн мэдээлснээр шөнө болсон газар хөдлөлт хүмүүсийг дээш шидэгдэхэд хангалттай хэмжээний хүчтэй байсан талаар мэдээлжээ.

Фукушимагийн ойролцоох усанд 57 км-ийн гүнд болсон газар хөдлөлт мөн тус улсын олон хэсэгт мэдрэгдсэн байна. Мияги, Фукушимагийн гал унтраах ангиудад яаралтай тусламж хүссэн олон дуудлага ирсэн бол Фукушимагийн эрэг орчмын Сома хотод олон хүн бэртэж гэмтсэн тухай мэдээлэл гарчээ. Зөвхөн Мияги, Фүкүшима гэлтгүй Канагава, Ибараки, Ивате, Акита, Точиги, Ямагата мужуудад бэртэл гэмтэл авсан тухай Kyodo News агентлаг мэдээлэв.

At least 1 dead, dozens injured as M7.4 quake hits northeastern Japan

Газар хөдлөлтийн дараа Мияги дахь Ишиномаки боомтод 30 см хүртэл цунамийн давалгаа ажиглагдсан гэж цаг уурын газраас мэдээлэхийн зэрэгцээ оршин суугчдыг эргээс хол байхыг уриалсан байна.

Fukushima Daiichi Nuclear Disaster – Jennifer Straka
Фукушима Даийчи атомын цахилгаан станцад гарсан 11 жилийн өмнөх дэлбэрэлтийн зураг. Үүний хор уршиг 10 жилийн турш арилаагүй бөгөөд олон төрлийн согогтой хүүхдүүд төрж, хэдэн мянган хүн хорт хавдрын улмаас нас барсан байдаг.

Тус улсын цөмийн зохицуулагч мэдээлснээр Фукушима Дайчи АЦС-ын реактор, байгууламжид ямар нэгэн хэвийн бус байдал ажиглагдаагүй ч 5-р реакторын турбины барилгад галын дохиолол дуугарсан байна. Далайн эргийн станц 2011 оны 3-р сард газар хөдлөлтөөс үүдэлтэй цунамид нэрвэгдсэний дараа хэд хэдэн удаа хайлж байсан ч 5-р реактор ямар ч гэмтэл аваагүй гэнэ.

Эх сурвалж: BBC, Kyodo news

Холбоотой мэдээ