
Зургийн эх сурвалж: MPA
УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуун, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн С.Чинзориг “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудалд нийцэж байгаа учраас энэ хуулийг дэмжиж байна.
Нөхөн сэргээх нэрээр олборлолт явуулж байгаа газар сэндийчдэг, ухдаг гомдол их байна. Улсын хэмжээнд жилд нөхөн сэргээлт хийх нэрийдлээр хичнээн га-д нөхөн сэргээлт хийж байгаа вэ. Та бүхэн ямар хяналт тавьж байна вэ
Сумдын ус цаг уур, орчны шинжилгээний газрын ажилтнуудын цалин бага байгаа талаар маш их ярьж байна. Байр сав нь стандартын шаардлага хангахгүй байна. Багаж, тоног төхөөрөмжийн хүрэлцээ муу байна. Энэ чиглэлээр танай яам хэрхэн анхаарч байна вэ” гэж асуув.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Монгол Улсын хэмжээнд зайлшгүй нөхөн сэргээх шаардлагатай эвдэрч сүйдсэн 30,000 орчим га талбай бий. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт 8000 га газрыг нөхөн сэргээхээр ажиллаж байна. Оюутолгой, Эрдэнэт үйлдвэр 2300 га талбайг нөхөн сэргээх талаар гэрээ хийсэн.
УЦУОШ-ийн газрын ажилтнуудтай холбогдуулан 16 аймгаар очиж нөхцөл байдалтай танилцсан. Тэдгээрийн асуудалд анхаарлаа хандуулж ажиллана” гэлээ.

0 cэтгэгдэлтэй