Халдварын 95 тохиолдол шинээр бүртгэгдлээ

               
2022-03-17 0

Сүүлийн 24 цагт коронавирусийн халдварын 95 шинэ тохиолдол бүртгэгджээ. Үүнээс 59 нь нийслэл Улаанбаатарт бүртгэгдсэн бол 36 нь орон нутагт илэрсэн байна. Орон нутгаас хамгийн их буюу 11 тохиолдол Ховд аймагт бүртгэгджээ. Харин 10 аймагт шинээр халдвар бүртгэгдээгүй байна.

Коронавируст халдвартай 727 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 15 хүн нэн хүнд өвджээ. Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 153 нь хүүхэд, 33 нь жирэмсэн эмэгтэй байна. Түүнчлэн 75 хүний биеийн байдал хүнд байгаа бол 15 хүний бие нэн хүнд байгаа юм. Өнгөрсөн хоногт нас баралт бүртгэгдээгүй.

Холбоотой мэдээ