Б.Энхбаяр: Гаднаас хэдэн төгрөг авсан болоод баталсан хуулиа дахин хэлэлцээд байна вэ

               
2022-03-17 0
Зургийн эх сурвалж: MPA

УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуун, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Энэ хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байна. Энэ хуулийг Б.Бат-Эрдэнэ сайд өргөн бариагүй. Түүний өмнөх сайд өргөн барьсан. Түүнээс хойш Нийтийн мэдээллийн тухай хуулийг баталсан. Одоо хэлэлцэж байгаа энэ хуулийн төслийг бид гурван сарын өмнө хууль болгоод баталчихсан. Нэг юмыг хоёр дахь удаагаа хэлэлцэж байна. УИХ-ын тамгын газар ажлаа хий.

Тухайн үед Н.Уртнасан сайд энэ хуулийг яагаад санаачлав гээд сонирхоод үзтэл БОАЖЯ гадаадын санхүүжилттэй олон төсөл хэрэгжүүлдэг юм байна. Энэ олон төслийнхөө хүрээнд хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гээд гаднаас баахан мөнгө авдаг болтой байна. Нэг хууль хийнэ гээд нэг тэрбум төгрөг зарсан гэж би сонссон. Энэ хуулийг хийнэ гээд гаднаас хэдэн төгрөгийн санхүүжилт авсан юм бэ. Нэг өгүүлбэртэй хууль байна” гэв.

Холбоотой мэдээ