Н.Алтанхуяг: 10х10 харьцаатай байшин барихын тулд байгаль орчны үнэлгээний төлбөрт 1.6 саяыг төлж байна

               
2022-03-17 0
Зургийн эх сурвалж: MPA

УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуун, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Хуулиа давхардуулалгүй хийх хэрэгтэй. Бид илүү тулгамдаад байгаа асуудлуудаа одоо ярилцах хэрэгтэй байна. Энэ хуулиас өөр зүйл асууя. 10х10 харьцаа хэмжээтэй газар дээр байшин барих гэхээр Байгаль орчны үнэлгээний хоёр төрлийн төлбөрт тус тус 800 мянган төгрөг буюу 1.6 сая төгрөг авч байна. Энэ ямар учиртай мөнгө юм бэ.

Тэгээд 2-3 жилийн дараа дахин үнэлгээ хийлгэ гээд шахаад байдаг юм байна. Энэ гомдлуудыг иргэд гаргаж байгаа” гэв.

БОАЖЯ-ны газрын дарга А.Энхбат “Тухайн газар дээр үйл ажиллагаа явуулах төсөл байгаа бол үнэлгээ хийнэ. Үнэ мөнгийг мэргэжлийн байгууллага хийдэг. Энэ бол төрөөс хамааралгүй ААН-үүдийн хооронд үүсдэг харилцаа юм” гэлээ.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Бид хөрсөн дээрээ буух хэрэгтэй. Долоон буудлын Должин эмээ, үнэлгээ хийдэг компани хоёрын асуудал бидэнд хамаагүй гэж ярьж болохгүй. Үгүй бол хуульдаа өөрчлөлт оруул” гэв.

Холбоотой мэдээ