Товчхон
               

“Аймгийн төвүүдийн агаарын бохирдлын дэргэд Улаанбаатар хотынх харьцангуй гайгүй юм билээ”

               
2022-03-17 0

УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуун, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг “Аймгийн төвүүдийн агаарын бохирдлын асуудал хүндрээд эхэллээ. Хөрсний бохирдлын асуудал ч байна. Засгийн газрын зүгээс төсөв хөрөнгө оруулалт хийх боломж байна уу. УИХ-ын гишүүд өмнүүр чинь орж ажил хийгээд байна” гэв.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Миний хувьд ажил авснаас хойш Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог гурван удаа хуралдуулсан. Эрдэмтдийн зөвлөлийг мөн дэргэдээ ажиллуулж байна. Өнгөрсөн хугацаанд зөвхөн Улаанбаатар хотын утааны асуудалд гол анхаарлаа хандуулсаар ирсэн байна. Нөгөө талаар стандартыг гаргаагүй. Зөвхөн сайжруулсан түлшинд анхаарлаа хандуулсан.

Бүх аймгийн төвийн агаарын бохирдол хүндэрсэн байдалтай байна. Бидний зүгээс нэг стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ жил 56 тэрбум төгрөг тавигдсан байснаас төсвийн тодотгол хийн 10 тэрбум нь хасагдсан. Энэ мөнгөөр түр аргацаах байдлаар л явж ирсэн. Үүн дээр нэгдсэн бодлого гарган ажиллах болно. Улаанбаатар хот харьцангуй гайгүй юм билээ. Аймгийн төвүүд арай хэтэрхий түвшинд очсон байна лээ” гэлээ.

Холбоотой мэдээ