“Харанга” хамтлаг цэрэг, дайчдад зориулан шинэ уран бүтээл гаргалаа

               
2022-03-17 0

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 101 жилийн ойн баяр маргааш тохиох юм. Тэгвэл энэхүү өдөр болон салбарын 110 жилийн тэгш ойд зориулж Батлан хамгаалах яамнаас дуу бүтээлгэжээ.

Тодруулбал, армиас төрөн гарсан төрийн соёрхолт “Харанга” хамтлаг Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчидтэй хамтран “Монгол Улсынхаа төлөө зүтгэе” хэмээх шинэ уран бүтээл гаргаж, дүрсжүүлсэн байна.

Дууны үг, аяыг Төрийн соёрхолт, МУУГЗ, Харанга хамтлагийн дуучин Ц.Чулуунбат бүтээсэн байна. Батлан хамгаалахын салбар, цэрэг, дайчидтай холбоотой, тэднийг бахдан дуулсан уран бүтээл шинээр гараагүй удаан хугацаа өнгөрчээ.

Холбоотой мэдээ