Товчхон
               

Боомтуудыг холбох автозамын ажил ирэх сараас эхэлнэ

               
2022-03-17 0

Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд манай улс хилийн бомтуудыг хатуу хучилттай автозамаар холбохоос гадна Замын-Үүд-Алтанбулаг чиглэлийн хурдны замын төслийг хэрэгжүүлэх зорилт тавьсан.

Энэ онд хилийн боомтуудыг холбох 518 км автозамыг тавих талаар ЗТХЯ-ны Автозамын бодлогыг зохилцуулах газраас мэдээлэв. Бүтээн байгуулалт ирэх 4 дүгээр сараас эхэлнэ.

Тодруулбал, энэ онд 4 төслийн 680 бүтээн байгуулалт он дамжин хэрэгжиж, 2022 онд 3 төслийг шинээр эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн 25 км замыг АХБ-ны олон улсын тендэрийн төслөөр хэрэгжүүлж, одоогийн байдлаар зам барилгын ажил 40 гаруй хувьтай байна. Төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Тавантолгой-Хангилын чиглэлийн 470 км замын ажлыг мөн эхлүүлжээ. Газар тариалангийн бүс нутаг Шаамар, Зүүнбүрэн, Түшиг боомтын 120 км автозамыг тавьж байна. Тосон-Уул, Баян-Уул чиглэлийн 58 км автозамыг энэ онд тавьж дуусах юм.

Хилийн боомтуудыг холбох бүтээн байгуулалтыг дурдвал, Ханги, Цагаандэл-Уул, Бургастай, Цагааннуур, Тэс, Арцсуурь, Ханх, Зэлтэр, Ульхан, Баянхошуу, Сүмбэр, Бичигт, Хавиргын гэсэн нийт 14 боомтын 2800 км хатуу хучилттай зам тавих бүтээн байгуулалтыг шат дараатай төлөвлөөд байна.

Холбоотой мэдээ