Г.Занданшатар: Яаманд ажилласаар байгаад төрийн буг болсон хүмүүс байна

               
2022-03-17 0
Зургийн эх сурвалж: MPA

УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуун, хариулт авч байна. УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ.

Тэрбээр “Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Үүнийхээ хажуугаар энэхүү эрүүл, аюулгүй орчноо иргэн өөрөө хамгаалах үүрэгтэй. Үүнийг хуульчлах хэрэгтэй. Гэтэл яамны вэб сайтад тэгж байрлуулсан, УИХ-д өгч байгаа гэж ярьж болохгүй. Хайрцагнаасаа гарч сэтгэх хэрэгтэй.

Дэлхий даяар байгаль орчны асуудал, дэлхийн дулааралд шал өөрөөр анхаарч байхад яаманд ажилласаар байгаад төрийн буг болсон сэтгэлгээтэй болсон хүмүүс байна. Иргэний эрх үүргийг заах хэрэгтэй. Арга ядсан хууль хийсэн хуучинсаг сэтгэлгээнээсээ салах хэрэгтэй” гэв.

Холбоотой мэдээ