
Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 11-р хуралдаан боллоо.
Хуралдаанаар Ардын хувьсгалын 100, 101 жил, Хөвсгөл аймаг байгуулагдсаны 90, 91 жилийн ойг тохиолдуулан Хангайн бүсийн хурдан морины уралдаан, Хөвсгөл аймгийн баяр наадмыг энэ оны 7-дугаар сарын 25, 26-ы өдрүүдэд тэмдэглэх саналыг Монгол Улсын Засгийн газарт уламжлахаар болов.
Харин тэгш ой тохиож буй сумд, байгууллагуудын ойг Засгийн газраас шийд ирсний дараа орон нутагтаа товлоно гэдгийг Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг хэлж байлаа.

0 cэтгэгдэлтэй