Д.Ганбат: БОАЖЯ-ны ажил уриа лоозонгийн шинжтэй байна

               
2022-03-17 0
Зургийн эх сурвалж: MPA

УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуун, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат “БОАЖЯ нэг л учраа олохгүй байна уу. Та хэдийн ажил уриа лоозонгийн шинжтэй л байна шүү. Улаанбаатар хотод нийт хүн амын тал нь амьдарч байгаа. Хөрсний бохирдол, агаарын бохирдол хэтэрлээ. Энэ асуудал хэзээ шийдэгдэх вэ. Яаж ажиллаж байгааг чинь мэдмээр байна.

Уул усны эх дээр ялгадсаа гойжуулсан гоё нэртэй компаниуд олон байна. Мөн Оюутолгойн гүний усны асуудал байна. Үүнээс болж Баянхонгор аймагт ган гачиг болж байна. Усны асуудал маш хүнд байна. Хөвсгөлийн мөсний баяр дээр ямар олон машин цуглуулдаг юм бэ. Ямар ч эмх замбараагүй юм боллоо” гэлээ.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Улаанбаатар хотын асуудалд шилжилт хөдөлгөөнийг анхаарах хэрэгтэй болсон. БХБ-ын яамтай хамтраад орон сууцжуулах хөтөлбөрт ажлын хэсэг гаргаад ажиллаж байна. Мөн худгийг түшсэн сувагчлалыг бий болгох, ашиглаж байгаа усыг эргүүлж татах, дунд нь нийтийн хэлбэртэй жорлон байгуулахаар ажиллаж байна.

Хөвсгөл нуурын тухайд энэ жил нэг ч машин зогсоогүй. Олон нийтийн сүлжээнд явж байсан зургууд бол өнгөрсөн жилийн зургууд юм” гэв.

Холбоотой мэдээ