Белла Хадид: Гоо сайхны хагалгаа хийлгэсэндээ харамсаж байна

               
2022-03-17 0

Америкийн супермодел Белла Хадид гоо сайхны хагалгаа хийлгэсэндээ сэтгэл дундуур явдаг тухайгаа хуваалцсан байна. Тэрбээр энэ жилийн дөрөвдүгээр сард худалдаанд гарах “Vogue” сэтгүүлийн нүүрийг чимэх гэрээ хийсэн бөгөөд тус сэтгүүлд өгсөн ярилцлагандаа хэд хэдэн сонирхолтой үзэл бодлынхоо тухай хуваалцсан байна.

Тухайлбал, “Би 14 настай байхдаа нүүрэндээ мэс хүргэсэн явдалдаа одоог хүртэл харамсаж явдаг. Тэр үед хамраа засуулах шийдвэр гаргаагүй байсан ч болоосой” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан нь түүнийг биширч хүндэлдэг олон хүмүүсийн анхаарлын татжээ.

Үүнийг уншсан зарим хүмүүс загварын салбарын шахалтаар Белла Хадид имй шийдвэрийг гаргахаас өөр аргагүйд хүрсэн байх хэмээн таамаглаж байгаа аж.

Загвар өмсөгч бүсгүй ярилцлагандаа үргэлжлүүлэн, “Миний эгч шаргал үст сайхан эмэгтэй Жижи Хадидтай хүмүүс үргэлж намайг жишиж ярьдаг байсан. Амьдралынхаа хэсэгхэн хугацаанд би түүний наалинхай төрх, сайхан биеийн галбирт атаархаж байсан удаатай. Гэхдээ энэ нь үргэлж намайг дэлхийн хамгийн муу дүү шиг мэдрүүлдэг байсан” хэмээн сэтгэлээ уудалсан байна.

Өдгөө 25 настай Белла Хадид ярилцлагийнхаа төгсгөлд “Загвар чамайг бий болгож бас эвдэж чадна гэдгийг үргэлж санаж яваарай. Энэ бүх хугацааны дараа өнгөрсөн амьдралаа харахад надад сэтгэл зүйн олон асуудал тулгарч байсан ч бусад хүмүүст гомдоллох эрхгүй байсан. Учир нь тэд миний сошиалд оруулсан зурганы доор “чи хэнээс ч илүү сайхан амьдрлаар амьдарч байна, чамд бүх зүйл байна, Битгий өчүүхэн зүйл дээр гомдолло” зэрэг сэтгэгдлүүд бичдэг. Би хангалттай алдартай болж, карьерт хүрч чадсан нь үнэн. Гэхдээ энэ нь надад гомдоллох эрх байхгүй гэсэн үг биш хэмээн хэлжээ.

Эх сурвалж: CNN

Bella Hadid Says She Regrets Nose Job She Got At 14 | HuffPost Entertainment

 

Холбоотой мэдээ