Б.Энхбаяр: Богд ууланд Л.Гүндалайгаас газар авч орон сууц барьдаг юм шиг байгаа юм

               
2022-03-17 0

УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаанаар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр үг хэлэв. Тэрбээр “Тэрэлж байхгүй болсон. Аялал жуулчлал бүү хэл орон сууцны хороолол болоод дууссан. Богд уул бүр ч байхгүй. Газрынх нь зөвшөөрөл “Отог” гэдэг нэртэй. Есөн давхар байшинд отоглож байгаа. Орон сууц нь үл хөдлөхийн гэрчилгээтэй. Зарим нь гэрчилгээгүй.

Энд газар авсан хүмүүс нь сүүлдээ шударга үнэний дүрд их ордог. Л.Гүндалайгаас газар авч орон сууц барьдаг юм шиг байгаа юм. Л.Гүндалай оронд нь юу авдаг юм мэдэхгүй. Нэг давхарыг нь авдан гэж хэвлэл мэдээллээр ярьж байна. Улсын мэдлийн газрыг хувьдаа авч баяждаг хүмүүсийг одоо болих хэрэгтэй. Газрын мафыг газрын багц хуулиар таслан зогсоох ёстой. Үүн дээр БОАЖЯ, салбарын сайд үүнээсээ салчихвал үхчих гээд байгаа юм шиг хандлага гаргаж болохгүй. Хуулийн байгууллагын удирдлагууд ч тэнд газар авсан гэж байгаа. Тэднийг олон нийтэд мэдээлэх хэрэгтэй” гэв.

Холбоотой мэдээ